Залуусыг золиосолдог АН

2021/10/27

 АН-ын ах нар хэрэг хийж, түүндээ залуучуудыг золиос болгон орхиж сурснаараа алдартай. 

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр гэгч залуу сүүлийн үед жагсаал цуглаанаар мэргэшээд байгаа. 

Сүхбаатарын талбай дээр хүний хэлбэртэй маникен авчирч, хорих ангид саатуулах гэж байсан хүнийг хүч хэрэглэн авч явсан хэргэээр одоо хорих 461 дүгээр ангид хоригдоод байгаа. 

Гэвч АН-ынхан даргынхаа хүүгийн улс төржилтийг дэвэргэн жагсаал цуглаан зохион байгуулж, С.Одонтуяа гэх мэт улс төрчид шаардлага хүргүүлж, Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж, яамны хаалга нүддэг болсон.

Үнэндээ тэдний энэ үйлдэл хүний эрхийг хамгаалахаас илүүтэйгээр улс төржүүлэх гэж улаарч байгаад АН-ын гишүүд ч бухимдаж байна. 

АН-ын толгой дээр С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Бидон Ганбаатар Э.Бат-Үүл, Гарамгайбаатар, Одонтуяа мэтийн хүмүүс зайдагнаж, өөрсдийнхөө өмнөөс залуучуудыг түлхэж, эцэст нь шорон руу илгээчихээд үүнийгээ улс төр болгон ашиглаж байна хэмээн тэд үзэж байгаа юм. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдож, зургаан сар гаруй хугацаанд хоригдсон Б.Мөнгөнтуяа гэгч эмэгтэй 6 сар хоригдоход АН-ынхан чив чимээгүй өнгөрсөн. 

Н.Алтанхуягын дүү охины хүргэн Г.Дэнзэн гэгч залуу ЗГХЭГ-ын дэд дарга болсон, давхар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болж томилогдоод удаагүй байхдаа АН-ын томчуудын “наймааны” золиос болж шоронд хоригдож, эцэст нь Герман руу дүрвэж гарсан. 

Америкт амьдарч байсан Б.Бямбасайхан гэгч залууг мөн л АН-ынхан дуудаж авчирч, эцэст нь Дубайн гэрээ гэгч хэрэгтэй холбогдуулан хэрэгт түлхээд л өөрсдөө нэр цэвэр гарсан. 

Энэ мэт маш олон залуучуудтай холбоотой асуудал АН-д бий.

Энэ удаад Э.Одбаяр гэгч залууг турхиран элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, эцэст нь шорон руу ачигдсных нь дараа улс төр хийж шоудаж байна. 

Энэ мэт залуусыг АН-ынхан ашиглан улс төр хийхээр санаархаж байгаад АН-ынхан эгдүүцэж байгаа юм.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.80
    2021/10/28

    Цүнх баригчаар дагалдуулж луйварийнхаа гар хөл болгодог МАН ийг хамгаалах гэж АН ийг элдэвээр л гоочлох юмдаа. Ардчилалын ачаар ядаж ингэж ч болов дуугарч чаддаг (магадгүй мөнгө олдог) болсноо бүү март.

    Хариулах
  • 64.119.21.10
    2021/10/28

    АН 30 ЖИЛД ЭЛБЭГБАЛАЙ БАТҮҮЛ ЭНХБОЛД ДОРЛИГЖАВ ЗЭРЭГ ЦӨӨХӨН ЛУЙВАРЧИДЫГ ДАРГЫН СУУДАЛ МОНГОЛ ОРОНГЦӨЛМӨХӨД БҮХ ГИШҮҮД ЗОЛИОСОНД ЯВСАНДАА,ЭНЭ НАМ ТАРЖ СӨНӨХ ЁСТОЙ ЖАМААРАА БОЛЖ БНА

    Хариулах
  • 202.126.89.69
    2021/10/28

    Handiv guina,daraa n tanihaa bolidog hogiin garuud AH

    Хариулах
  • 202.126.89.69
    2021/10/28

    Baliar nam,oordoo bayjaad busdiig haydag

    Хариулах
  • 202.55.188.102
    2021/10/28

    Yag unen. Uursduu bayajaad bid nar ulddegshde

    Хариулах
  • 122.201.21.112
    2021/10/27

    Нэр ус ч үгүй ийм хогийн юм бичиж захиалгатай заваан жиба ссайт бол www.Zuv.mn

    Хариулах