Н.Учрал: Сэтгэл хөдлөлөөр хандан, орон байраа зарж койн авах нь маш их эрсдэлтэй

2021/10/28

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Н.Учрал: Долоон төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. 

Энэ бол бага тоо биш. Үүнтэй холбогдуулаад иргэддээ санхүүгийн зохицуулах хорооны зүгээс, монгол банкны зүгээс олон удаагийн анхааруулга өгсөн. Койныг авахдаа маш сайтар судалж авах ёстой. Орон байр болон унаа тэргээ зарж , зээл авч койн авч байгаа чинь маш их эрсдэл дагуулж байгаа.

Койны цаана ямар ч баталгаа байхгүй" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна