Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

С.Гандэлгэр
2021/10/30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хант улсын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх аж. 

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.59
    2021/11/01

    Bid 3 dagch oron, bidnii ediin zasag nuursnees shuud hamaaraltai, manai erunhiilugch haana yu helhee bas yun deer garyn useg zurhaa sain bodoh heregtei bh grj bodoj baina. Hamaagui umand tohirch garyn useg zurwal nuursnii salbaraa alj medehvii!!! Bayan oron shig dalchognahgui baiwal zugeer shdee!! Huuruud nuurs baba gechihwel yanaa

    Хариулах
  • 192.82.74.31
    2021/11/01

    Баяр хүргэе бүгд л өөрийн эх хэлээрээ ярина шүү дээ

    Хариулах
  • 91.166.193.217
    2021/10/31

    заавал англиаар ярих албагүй маш сайн орчуулагчтай байхад хангалттай шүү дээ.

    Хариулах
    • 192.82.91.59
      2021/11/01

      Ugaasaa yarij chdahgui, hussen ch sachiin hurehgui!!! Ern bol Angli heleer yaraih bol hamgiin ankhny shalguur bolson ue shdee!!!