Соёлын сайд асан С.Чулууныг СОЁЛЫН БИЕТ ӨВ ЗАВШСАН байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 59 минут

С.Чулууныг шинэ залуу судлаачид сүүлийн 4-5 жилийн туршид л бүтээлийн хулгай, архивын хулгай хийсэн талаар олон нийтэд мэдээлэн зохих хариуцлагыг хүлээлгэхээр тэмцсээр байгаа билээ. 

Тэгвэл Чингис хааны музейн захирал С.Чулууныг цагдаагийн байгууллагаас албан ёсоор шалгаж эхэлсэн хийгээд албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллэв. 

Харин цагдаагийн байгууллагаас: 

Монгол Улсын “Үндэсний Номын Сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйл Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх: 1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг гэх мэдээллийг өглөө. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    2021/11/07

    энэ залууг үнэхээр түүхийн эрдэмтэн гэж хүндэтгэдэг үзэн ядсан хүмүүстэй л холбоотой байна Чингэсийн талаар худалдаа хийгээгүй бол жавзандамба хутагт ч яамай байнаа хөө тэр байтугай түүхээ устгуулсан хүмүүс дээ бид

    Хариулах
  • 122.201.22.181
    27 минутын өмнө

    Үнэн худлыг бүү мэд энэ залууг ямар ч их элдэвлэж үзэн ядаад байдийн. Богинохоон энэ амьдралд мөнх амьдрах юм шиг л аяглацгаах юм даа .

    Хариулах
  • 202.55.188.33
    3 цагийн өмнө

    Genco Battulgin hun. Dan hulgaich nar

    Хариулах
  • 202.126.88.34
    5 цагийн өмнө

    Гэхдээ хятадын биш манжийн эзэгнэлийн түүх.Хоеулаа хятад монгол манжийн колонид байсан.Судалгаагаа л сайн хийж дэлхийд таниулах нь зүйтэй

    Хариулах
  • 66.181.161.46
    19 цагийн өмнө

    Энэ бол маш ноцтой гэмт хэрэг

    Хариулах
  • 109.37.146.203
    20 цагийн өмнө

    Харваас хужаа л байна!

    Хариулах
  • 109.37.146.203
    20 цагийн өмнө

    Яах гэж дахин дахин албан тушаалд тавиад байдаг юм.

    Хариулах