Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2021/11/10

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар: 

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ,
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Хэвлэлийн хурлыг 14:00 цагаас хийх товтой байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид мэдээлэх болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.