Л.Оюун-Эрдэнэ: Авилгын хэрэг дээр хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй

2021/11/11

"Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" Үндэсний хорооны хуралдаан болж байна.

Хурлыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 

Л.Оюун-Эрдэнэ: "Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ бол тийм ч таатай үзүүлэлт биш. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Үүнтэй хялбар тэмцэх аргагүй. Учир нь энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэн бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна гэсэн үг.

Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй" гэв.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.80
    2021/11/13

    Ulam l ihseed bh shig sanagdah uym,

    Хариулах
  • 202.179.3.42
    2021/11/12

    Тэмцэх гэж гарч ирсэн болохоор хүлээлт их байна. Мэдээж энэ бол хэдэн сар хэдэн жилээр тэцэж байж л үр дүн гарна. Тэмцэл бол ёстой хайр найргүй л байх хэрэгтэй. Авлигийн шинжтэй л бол бүх хөрөнгийг хураа олон жилээр ял өг. Хуулинд том өөрчлөлт хий бүх шатанд энэ ажиллагаа хамгийн өндөр зохион байгуулалттай явагдах ёстой. Хүн бүр сэтгэлд зовдог, хамтарч ажилладаг, тусалж дэмждэг байвал авлига арилах боломж байна. Төрийн олон үйлчилгээг цахимд шилжиж байгаатай холбогдуулан бүх төрийн байгууллагад цомхтол хийж, асар их үнэтэй тавилга эд хогшлыг хуралдан борлуулж, хэтэрхий өндөр өртөгтэй барилгуудыг үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах зориулалтаар хувийн хэвшилд шилжүүлэх нь хамгийн зөв гарц болно.Засаг захиргааны шинэчилсэн хуваарь гарган сумдын тоог цөөрүүлэх, багийг томсгох байдлаар улсын хэмжээнд 800 орчим баг бий болгох Нийгмийн даатгал, халамж болон иргэний бүртгэлийг нэгтгэж 1 орон тоотой болгох, сумын Засаг даргын Тамгын газарт ХААН асуудал эрхэлсэн мэргэжилтэн -1 Байгаль орчны хяналтын байцаагч-1, Эрх зүйн ажилтан болон Засаг даргын орлогчийг орон тоог бүр мөсөн хасаж Засаг даргын Тамгын газар багийн Засаг даргыг оруулаад 11 орон тоотой буюу 50 дахин бууруулах энгэснээр сум бүрээс зөвхөн цалингийн зардлаас 28 тэрбум төгрөг хэмнэх боломж гарч байна. Энэ их мөнгөөр нэг суманд 3-4 жижиг дунд үйлдвэрлэл байгуулахад наад зах нь 10-15 хүн ажлын байртай болж хоол, хоол хүнсний асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Улсын хэмжээнд 5000 гаруй иргэд цалин орлоготой болж ажилгүйдэл буурна.

    Хариулах
  • 103.212.117.122
    2021/11/12

    Зөв гол нь багаа зөв бүрдүүл.Цаг хугцаа харуулнаа.

    Хариулах
  • 66.181.184.140
    2021/11/11

    Оюунэрдэнэ авилгатай тэмцэж чадна.Чадах л гэж гарч ирсэн цэвэр монгол хүн.Авилгын гэмт хэргийн ялыг шууд эргэлт буцалтгүй цаазын ял болгож гэр бүлийн бүх өмчийг шууд улсын орлого болгох хуулийн өөрчлөлтийг хуулинл шууд хийх ёстой.Тэгэж байж авилгатай хайр найргүй үзэлцэж байж дарж авна.Монгол авилгалд эзлэгдсэн улс болчихсон ардчиллын 30 жилд хятадын эрлийзүүд монголыг тусгаар тогтнолтой нь устгах алхам хайр найргүй хийчихсэн бна гээ биздээ.

    Хариулах
  • 202.126.89.203
    2021/11/11

    Оюунэрдэнэ э чи авилгалтай эрс шийдэмгий харгис тэмцэж хэзээ ч чадахгүй. Чамд тийм улс төрийн ч хувь хүний ч эр зориг байхгүй. Үнэхээр тэмцэе гэвэл -Одоо төрд ажиллаж байгаа бүх ажилтнаа хөөж явуул ,тараа.Оронд нь мянга мянган авилгал гэж огт боддоггүй.харин ч үзэн яддаг залуусаа ажилуул. -Авилгал авсан бүх ажилтан албан хаагчаа шууд 10-25 жилээр шоронд өршөөлгүй хорь. - Ахиад авилгал авсан хүн гарвал шууд шоронд хорь.Хэзээ ч бүү бууж өг бүү хүний өөрийн гэж ялга. -Бүх шүүх, цагдаа , прокурор хүчний байгууллагын алба хаагчид чинь авилгын тулам болчихсон. Энийг үтэр түргэн уг үндсээр шийд. -Авилгалыг цэцэглэн хөгжүүлж буй ТӨ-н компаниудаа хувьчил хэрэггүйг нь тараа татан буулга. -Дээд шатанд алба хаадаг зарим дүүрчихсэн авилгалчдаа бууд цаазал!!!!! Эхлээд энэ багахан ажлуудыг сэтгэлээсээ хийчих. Нийгэм авилгалчдыг үзэн яддаг байх ёстой . Тийм мораль ёс суртахууныг хүн бүрт цусанд нь суулга! Ингэвэл бид яахав авилгалтай бодитой тэмцэл хийж байна гэж Дэлхий нийтэд үнэлэгдэнэ. Гэхдээ үнэлэмж 2р асуудал. Хамгийн гол нь Монгол хожно .Хөгжинө. Энэ бүс нутагтаа бар байтугай арслан болно.

    Хариулах