ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигч Н.Баасанжав: Шүүхүүдээр орохоор ариун цэврийн асуудал хүнд байдаг. Голцуу эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө хамт байх нь маш түгээмэл. Энийг тухайлан нэг ажил болгож хиймээр санагдаад байдаг. Шүүхээр үйлчлүүлээд явахаар үйлчлүүлэгч нарт ариун цэврийн өрөө орох хэрэгцээ гардаг. Сандарсан байдалд бол аягүй тавгүйтдэг. Ариун цэврийн өрөө чухал байдаг.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Би Н.Баасанжав нэр дэвшигчид нэг зүйл хэлмээр байна. Дээд сургуулийн шалгалт дээр багш нар аргалах гээд дэвэн дэлхийн зүйл хамж шимж ярихаа боль. Чи өнөөдөр энд орж ирээд ШЕЗ цаашаа Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ? Хараат бус байлгах вэ гэхэд жорлон яриад хэдэн минут авлаа шүү дээ. Энд ирсэн хүмүүс дандаа цагтай, нартай хүмүүс. Чи бодлого ярих ёстой. Чи сая юу яриад байгаа юм бэ ? Би асуулт асуусан шүү дээ. Авилгалын дагнасан шүүх ямар оронд байдаг вэ ? Наашаа оруулж ирэх нь зөв юмуу, буруу юм уу гээд асууж байгаа шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.84
үнэн ш дээ Нямбаатарын зөв
Хариулах