Г.Занданшатар: ХААН банкны асуудлыг шийдэж чадахгүй бол Монголбанкны удирдлагууд ажлаа өг

С.Гандэлгэр
21 цаг 36 минутын өмнө

Тэрбээр, “Нэгдүгээрт сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл явах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. 

Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаарх мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хориотой. Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өгөөрэй. Хатуу анхааруулж байна." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна