Н.Алтанхуяг: Нэг нөхрийг төмөр замын дарга болгохын тулд ийм их зээлийг ард түмэн төлөх ёсгүй

С.Гандэлгэр
13 цаг 9 минутын өмнө

Чуулганы хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тус тогтоолын төслийг баталсан тохиолдолд төсөвт маш их хэмжээний алдагдал үүснэ хэмээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдлээ. Учир нь

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнтэй холбогдуулан Н.Алтанхуяг гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, Төмөр замын даргад дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлээд байна. Унхиагүй удирдагчдын буруу үйлдлээс болж Монголын ард түмэн хохирох ёсгүй шүү. Нэг хүнээ дарга болгохын тулд ийм их зээлийг Монголын ард түмэн төлөх ёсгүй шүү. Төсөв дээр ямар ч дарамт болохгүй гэж худлаа ярьж байна гэж мэдэгдлээ.

Эргэн сануулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ энэ сарын 24-нд хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.192
    8 цагийн өмнө

    bayan ulgiid baigaa asgat mungunii ordoo orosuudad ashigluulaad urniihuu neg hesegiig tuluh bolomj baigaadaa

    Хариулах
  • 202.179.27.192
    8 цагийн өмнө

    mongol tom gyrnuudiin nuluunii hureend baidag. bid tertei tergui orosiin nuluund baigaa. harin yaj zohitzoj undesnii erh ashgaa avch yavah ve gedeg emzeg sedev. zohih hemjeenii hubi hurteegeed yavahgyi bol bidniig orhiod manjuur, shimjianaar toirood l yavchina. herlen zaluu hun chadana. davuu tal bainaa. orostoi bolon uuriin tur zasagtaigaa oilgoltzood yavchina

    Хариулах
  • 192.82.65.47
    9 цагийн өмнө

    Төрийн үе үеийн арчаагүй дарга нараас болж ард түмэн хохирч байна да. Хариуцлага гэж алга.

    Хариулах
  • 64.119.23.230
    10 цагийн өмнө

    Oros hytaduudiig dagaad mongol hezeech hogjihgui pdanuud

    Хариулах
    • 202.9.40.60
      10 цагийн өмнө

      Гэхдээ нүүгээд явчихаж чадахгүй Рус нь жунгаад Жунгу нь русдаа алдах сонирхлгүй энэ дээр тоглоол босох хэрэгтэй Халх

  • 202.179.27.192
    11 цагийн өмнө

    avsan zeeliig tuluh l estoi

    Хариулах
  • 202.126.90.9
    11 цагийн өмнө

    Хогийн Оросуудтай нийлсэн юм бүхэн ийм л болдог

    Хариулах