Монгол Ардын нам шат шатны сонгуулиудад оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх "Хүний эрхийн нөхцөл байдал-тулгамдсан асуудал-шийдвэрлэх арга зам" сэдэвт суурь судалгааг таван сарын хугацаанд хийлгэлээ. Уг суурь судалгааг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдын 30 орчим хүнтэй баг хийж гүйцэтгэв.
Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг энэхүү суурь судалгаагаар авч үзсэн юм.
Судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох "Хүний эрх ба хуульчдын оролцоо" бодлогын хэлэлцүүлгээр хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлэх ажил эхэлжээ.
"Хүний эрх ба хуульчдын оролцоо" бодлогын хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаачдын зүгээс олон санал, санаачлагууд гаржээ. Эдгээр саналууд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийх ажилд тусгагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна