Дүүжин тээвэр үйлчилгээнд нэвтрээгүй ч төсвөөс жилд 414 сая төгрөг авч, ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөгийг зарцуулжээ

Админ
2021/11/25

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдээд удаж байгаа.

Шадар сайд С.Амарсайхан Засаг даргаар ажиллаж байхдаа “2021 оны зургадугаар сарын 1-нээс иргэдээ агаарын дүүжин тээврээр зорчуулна” хэмээн мэдэгдэж байв. Гэтэл өнөөдөр агаарын дүүжин тээвэр явж иргэддээ үйлчлэх нь байтугай, харагдахаа ч больж. 

2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг.

Тус байгууллагын шилэн дансны мэдээллийг харвал, 2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг,  Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлжээ. 

2021 оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн Төрийн сангаас нийт уг төсөлд зориулан 2021 онд 414.3 сая төгрөг төсөвлөгдсөн нь  доорх мэдээллээс харагдаж байна. 

Үүнээс одоогоор урсгал зардалд 341,460,631 төгрөг зарцуулаад байгаа аж. 



Мөн  "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ-ын 2021 төсвийн зарлагын төлөвлөгөөнд тус есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөгийг цалинд зарцуулахаар тусгажээ.

Гол асуудал бол Улаанбаатар хотод дүүжин тээвэр байхгүй байтал, энэ чиглэлийн байгууллага нь байгуулагдаад  жил гаран хугацаа болчихсон. Мөн төсвөөс тасралтгүй санхүүжилт авсаар байна. Гэтэл авто замын түгжрэлийг бууруулах дүүжин тээвэр маань хаана байна вэ?




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.176
    2021/11/28

    Хотод дүүжин тээвэр гэж юу байхав дээ. Харин яалал жуулчлалд ашигладаг юм билээ. Тэр байгуулсан газраа татан буулгаж гарсан зардлыг шийдвэр гаргасан Амарсайхан түүний багаар төлүүлэх. Метро барих ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэ

    Хариулах