Д.Сумъяабазар: Гэр хороолол дундуур хурдны зам тавина

Х.Есү
2021/12/01

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо. 

Д.Сумъяабазар:  "Гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг хийж байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд төвлөрнө. Манай хотод явах хөнгөн галт тэрэг нь 5-10 жилийн настай биш 70-100 жил явчихаар хийх ёстой гэсэн бодолтой ажиллаж байна. 

Эхний ээлжид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар, Гэгээнтэн, БЗД-ийн 26 дугаар хороо руу эргээд микро рүү гэх эхний 16 метр тарас орохоор шаргуу ажиллаж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотын тойрог хурдны зам байна. Гурван эгнээтэй 71.5 км замын техник эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдэж байгаа. Улаанбаатар хот осол, аваар гарах хамгийн их эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан.

Мөн Улаанбаатар хотод 2040 он гэхэд 1,738 км замыг шинээр тавьж, есөн нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.Дараагийн чухал зүйл нь гэр хорооллын дундуур Туул голын хурдны замтай холбосон зам тавьснаар Улаанбаатар хот олон төвт хот болно" гэв




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.119
    2021/12/07

    Түгжирэхээр автобуснаас иргэд буугаад явган алхдаг. Явган алхах гэхээр уулзвар дээр явган хүн түгжирдэг

    Хариулах
  • 192.82.80.145
    2021/12/04

    Soliotoi um shig khymyyseer zuvlyylj, khyreelyylsen khyn bna lee. Zygeer l ylger yarij, bichdeg khymyys baidag. Ted nariikhaa bichsen soliotoi ylgeriig yariad l yavj bdg um bna lee. Mergejliin khynii yg sonsono gej baikhgyi. Umnu n' tegj ajil unagaj bsan baij bolnoo. Gekhdee KHOT TULUVLULT-uur tegj togloj bolokhgyi shyy. Bykhel byten shinjlekh ukhaan shyy. Eruusuu tiim umiig oilgodoggyi khyn bna lee

    Хариулах
  • 192.82.71.206
    2021/12/03

    Зөв гэр хороолол дундуур төлбартэй зам тавиаарай

    Хариулах
  • 51.75.89.211
    2021/12/03

    Like

    Хариулах
  • 202.238.241.141
    2021/12/03

    Ene hunii eruul mend zugeer uu. Ih hotiig udirdahad ene hunii chadvar hurehgui bn, tolgoi, setgelgee muutai, ih l munhag hun yum daa

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/12/02

    Эргүү махан толгой ах дүү гэр бүлээрээ хөлдүү ллрууд

    Хариулах
  • 43.228.130.171
    2021/12/02

    гэр хороолол дундуур хурдны зам тавина ч гэх шиг, ойлгохгүй юм.

    Хариулах
  • 203.217.139.240
    2021/12/02

    Хөөрхий энэ бөхийг яана даа. Хэлэх ч үг алга

    Хариулах
  • 202.126.88.187
    2021/12/01

    Ёстой солиорол. 2040 оноос наана ямар ч үр дүн гарахгүй юм байна. Энэ онд чи байх уу?????

    Хариулах