Бельгийн Хаант улсад суух Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөв

С.Гандэлгэр
2021/12/02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөв.

Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.169
    2021/12/02

    Ардчилсан намыг хувааж урвасны шагналаа гардан авлаа

    Хариулах