П.Анужин: Манай танай орон, миний чиний хүүхэд гэхээсээ илүү томчууд бид ингэж үлгэрлэж хэрцгийжүүлж байна

С.Гандэлгэр
2021/12/03

Солонгос улсад хүчирхийлэлд өртсөн охины тухай дөнгөж сая дууллаа. Зүрх сэтгэл маш их өвдөж байна. Сэтгэлийн хаттай байхыг охин, охины гэр бүлээс юуны өмнө хичээнгүйлэн хүсье… Миний бие зохих газруудаас тодруулга авч, анхаарал тавихаа илэрхийлье!

Хэд хоногийн өмнө, манай улсад ч нэгэн охиныг тал талаас нь өшигчин зодож буй аймшигтай бичлэг түгсэн… Манай танай орон, миний чиний хүүхэд гэхээсээ илүү томчууд бид ийм л ёс суртахууныг үр хүүхэддээ үлгэрлэж, тунгалаг цагаан ирсэн хойч үеэ хэрцгийжүүлж байна. Хулгайч нохой мэт нууцаар бичнэ, бичсэнээ зарна, авсанаа түгээнэ, нийтээр жигшүүлэн тамлуулна… Томчууд бидний л хийдэг үйлдлийг тэр чигээр нь хуулсан байхыг хараад паа пүү хэмээн уулга алдан шагшилдана… Хуурамч биш гэж үү?!!

Булхай булайг түгээдэггүй, оролцохгүй дутаж чаддаг хүмүүжил төлөвшил эхлээд аав ээжид хэрэгтэй! Зэрлэгшин хүйтэрч буй өөрсдийнхөө үнэнийг харж нүүр тул! Нэгнээ хороон үхүүлэхдээ төгөлдөршиж буй өөрсдийгөө л жигш!

"Сошиал тамлагаа”-нд нэгдэхээ л байчихмаар!!! Биеийн зодуур мартагдаж анина, сэтгэлийн өвчин үүрдийнх болж үлдэнэ! Бүгдээр нийлж, хүйтэн төхөөрөмжийн цаанаас нэгнээ дэвсэж сурсан, гаршсан шүү дээ бид!

Хэнийг ч зүхэж шүүхгүй, харааж тарчлаахгүй, ийм үйлдэлд хошуу хуруу нэмэрлэхгүй хүн бүр дор бүрнээ ганц хоног л тэвчье! Ээж хүний хувьд, өөрийн биеэр өдий төдийг үзэж яваа бүсгүй хүний хувьд хүн бүр дор бүрнээ өчүүхэн атугай энэ өөрчлөлтийг эхлэхийг хичээнгүйлэн уриалж байна!



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.119
    2021/12/07

    Зүйр үг

    Хариулах
  • 203.91.115.52
    2021/12/07

    Uneen zuw huuhen shuu

    Хариулах
    • 203.91.115.52
      2021/12/07

      Budiin ohin zuw yum yrijiinshu

  • 64.119.18.67
    2021/12/05

    Тархи нь хоосон мэдлэг чадваргүй хүмүүс наад зах нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлж чадахгүй, гэр орноо ч цэвэр байлгаж чадахгүй шахам харагддаг.

    Хариулах
  • 202.126.89.83
    2021/12/03

    Чи ч буруу үлгэр үзүүлэгч ш дээ гэр бүл үймүүлж хүүхэд өнчрүүлж явалдагчынхаа эхнэртэй ичихгүй аймаар хэрэлдсэн бичлэг чинь их л явсан даа тэгээд би хэзээ ч ийм юм хийхгүй миний санаанд нууцаар бичлэг хийх бодол орохгүй гээд тоох ч үгүй яриад бүүр ой гутмаар тэр өнчирсөн хүүхдүүд гомдол тээж өсөхгүй гэх баталгаа байна уу чамд

    Хариулах
    • 202.126.89.83
      2021/12/03

      Анужин хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд дуугарах илүүц байх аа

  • 122.210.133.193
    2021/12/03

    Baahan nohorgui huuhed gargachaad yu yariad bn. Hachin balai bichleg ni zondoo yavaa bizde.

    Хариулах
  • 192.82.68.236
    2021/12/03

    Ene ch Uuruu sain ulger tei hun bish Olon ger bul yimuulj olon huuhed unnchruulcheed yu hutsaad baidgiin

    Хариулах