"2000 оны 12-р сарын 06-ны Ардчиллын төлөөх 5 нам нэгдсэн түүхэн үйл явдлын NFT-г дэлхийн хамгийн анхны, хамгийн том NFT бирж OpenSea-д гаргалаа. Уг NFT нь тухайн үеийн их хурлын гэрэл зураг болон хурлаас гарсан тогтоолын эх хувийн зургийг багтаасан болно.
Уг үйл явдлын үнэ цэнэ нь Монголын Ардчилалд үнэлж баршгүй ч, зах зээлд тодорхой үнийн дүнтэй гарах дүрмийн дагуу тухайн өдрийн тоон бэлгэдлийг, олон улсын зах зээлд байршиж буй 21 жилийн ойн огноотой шингээд 0.0612 ETH-аар, нэгдсэн 5 намаа бэлгэдэн 5 ширхэгээр байршууллаа.
Ардчилсан нам иргэд, гишүүддээ ээлтэй, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг хангах шийдлүүдэд технологийн ололт, нөлөөг ашиглахыг эрхэмлэж, анхдагч байхад зорино."
хэмээжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна