Д.Тогтохсүрэн: Шүүхээс ял авсан бол МАН-ын гишүүнээс хасагдсанд тооцно

С.Гандэлгэр
2021/12/07

МАН-ын Их хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Их хурлын төлөөлөгч нар мэдээлэл хийлээ. 

Д.Тогтохсүрэн: "Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор есөн асуудлыг нь хэлэлцээд байна. 

Ганц асуудал үлдсэн нь намын Бага хурлын асуудал байна. МАН-ын даргаар өчигдөр Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.67 хувийн саналаар батламжилсан. Ингэснээр МАН-ын дарга намынхаа 30 дахь Их хурлаар 30 дахь дарга болж байна. Хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Нийт долоон тогтоол гаргасан. Нэгдүгээрт, намын даргын илтгэлтэй холбоотой "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой хоёрт тогтоол гарсан. Нэг нь, МАН-ын 100 жилийн ойн тогтоол байлаа. Энэ бол намын дотоод амьдралтай холбоотой, өнгөрсөн 100 жилд МАН-ын гүйцэтгэсэн үүрэг, цаашдаа тавьж байгаа зорилттой холбоотой. Нөгөө нь, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлтэй холбоотой "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой есөн зүйл, заалт бүхий тогтоол гарсан. Энэ тогтоол бол УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн, өчигдрийн намын даргын илтгэлд тусгагдсан эдийн засгийг сэргээх зургаан зүйл бүхий томоохон зорилтыг багтаасан тогтоол юм" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.122
    2021/12/09

    Ta nart hulgaichuuddaa terees iluu shiitgeh erh medel bga.Daanch duugarch chadahgui uom.Bank dampuuruulsanaas.uul uurhai .gd zendee.

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/12/08

    Paa shuuh deer nuluuluh gej oroldoh in dee

    Хариулах