МАН-ын генсек шинэ хөтөлбөрөө танилцууллаа

2021/12/07

МАН-ын 30 дахь Их хурал олон зорилт, санал санаачилга дунд өрнөж байна. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Ийнхүү хурлын төлөөлөгчид саналаа өгч, дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Их хурлаас гарсан шийдвэр, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. 

Тэрбээр “Намын хөтөлбөрийг боловсруулахад эрдэмтдийн баг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд гээд олон хүн оролцсон, үүнд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд талархаж байна. Хууль дүрэмд нам нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн, үндэсний эрх ашгийг дээдэлсэн мөрийн хөтөлбөртэй байна хэмээн заасан. Бид үүний дагуу мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. МАН нь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, хөгжил дэвшлийн манлайлагч нам гэдгээ харуулан ажилласан. МАН нь социал демкорат үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Манай намын мөрийн хөтөлбөр таван дэд бүлгээс бүрдсэн болно” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна