Н.Номтойбаяр: Журмын нөхөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл ирлээ

С.Гандэлгэр
2021/12/08

Өчигдөр МАН-ын Их хурлын эхний өдөр намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг батламжилсан.

Тэгвэл түүнийг МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. 

Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар нь МАН-ын нэг үеийн залуучуудын төлөөлөл. Тэд 2013 онд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулж байв. Уг хөдөлгөөнд НАМЗХ, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбоо зэрэг олон байгууллагууд нэгдэж байсан юм.Гэвч 2020 оны нэгдүгээр сард Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж МАН-аас хасах шийдвэр гаргасан.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.82
    2021/12/09

    Helj yarij bsan zuilsee sanuulj bh shig

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/12/08

    ...ҮЕИЙН ЗАЛУУС БИЕ БИЕ ДЭЭ ,САНАСАН ҮГЭЭЛ ХЭЛСЭН БОЛОЛТОЙ...БУРУУ НЬ ЮУ БХАВ...ГЭЖ ДЭЭ....

    Хариулах