“Авлигын эсрэг үндэсний чуулган“-аар шийдвэр гаргагчдын хэлсэн үгс

С.Гандэлгэр
2021/12/08

НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл" зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Чуулганаас ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд авлига саад болж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ.

Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө ресторанд үнэгүй хоол иддэг, сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг авдаг. Ийм л байх ёстой мэт байж болохгүй. Бид үүнийг үл тэвчсэнээр авлигатай тэмцэж чадна.

Хэрэв Монгол Улсын эдийн засгийг сэргээе, эрчимжсэн хөгжил рүү очъё, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог шинэ түвшинд гаргая гэвэл эхлээд өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн.

Он дуусаад татвар, нийгмийн даатгалын, цагдаагийн, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт эхэлнэ. Энэ бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигачдад хуулийн дарангуйлал тогтооно

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулсан шинэ гишүүд авлигатай тэмцэх ажилд манлайлан оролцох хүсэл сонирхол дүүрэн байна. Тиймдээ ч авлигатай тэмцэх үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

Төрийн албыг данхайх тусам авлига нэмэгддэг. Дэлхий нийтээр шүгэл үлээх гэж нэрлэдэг авлигыг илчлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Бизнесийн шударга орчин бүрдүүлэх, төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалъя.

З.Дашдаваа: 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.

Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

Б.Бат-Эрдэнэ: Шударга өрсөлдөхөд авлига саад боолж байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Шударга өрсөлдөхөд авлига саад болж, хамгийн их нөлөөлж байгаа. Тухайн зах зээл, эдийн засагт хамгийн их хор хохирол учруулж байгаа. 

Авлига, албан тушаалаа ашиглан үйлдэж байгаа хэргүүд цаанаа хүний амь нас хохироох хэмжээний асуудлыг өдөөж байгаа нь үнэн.

Г.Азжаргал: Авлигатай тэмцэх төрийн бодлого тодорхой хэмжээнд төлөвшсөн

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал:  Авлигын эсрэг хууль санхиулах үйл ажиллагаатай холбогдсон  зарим чухал зүйл заалт орхигдсон боловч авлигатай тэмцэх төрийн бодлого тодорхой  хэмжээнд төлөвшсөн байна. Мэдээж бодлогыг засаж сайжруулах боломжтой. 4 чиглэлээр ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 

1-рт: цахим шилжилт. Хүнд суртал, авлигыг тодорхой хэмжээгээр багасгана.

2-рт: Хүний хөгжил бүх байгуулагуудад  төлөвшүүлэх шаардлагатай. Энэ бол зөвхөн АТГ-т биш.

3-рт: Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх мэдээллийн түгээлтийг сайжруулах шаардлагатай. 

4-рт: Хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Б.Солонгоо: Авлигын эсрэг дөрвөн чиглэлээр 50 ажил хэрэгжүүлэхээр Ерөнхий сайдаар батлуулсан

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд байсаар байна.

Төрийн байгууллагуудын ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа байгууллагуудын соёл, ажлын чиг үүргийг нэн тэргүүнд тавьдаг зэргээс шалтгаалаад авлигатай тэмцэх ажлыг хойш нь татаж байна.

Төлөвлөгөөнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.51
    2021/12/08

    Зөв .мн.худал сайт...эзэн нь хэн бэ

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/12/08

    Бичсэнсэтгэгдэл эхлээд танав.одоо бүрэн уатгав.юу бэ ...яршиг л бна даа

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/12/08

    Бичсэн сэтгэдэл алгоо...юу хийгээд бна

    Хариулах
  • 202.126.90.71
    2021/12/08

    Авлигатай асуудлын эцсийн шийдвэрийг гаргах учиртай , өнөөдөр тэр үүргээ огоорон хэдэн төгрөгөөр торгох зарим жараахайг цөөн жилээр хорих нэрээр шийгэлэг ч тэр нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөлийн хуульд хамрагдсан гээд чөлөөлдөг шүүхийнхэн дуугарсангүй. Тэгэхээр Оюун Эрдэнийн дэвшүүлж буй нэг том зорилго будаа болох нь. Шүүх засаглалаа эргэж хараач.

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/12/08

    2015_2016 онд 200 хан авилгын хэрэг илэрч бсаныг 1500 болгож ШАЛГАЖ ,2020 ОНД.35.6 ТЭРБУМ,2021 ОНД 96.0 ТЭРБУМЫН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛҮҮЛСЭН ГЭДГИЙГ ХАРАХАД АХИЦТАЙ ЯВНАА...АТГ ИЙН...ДАРГА З.ДАШДАВАА, ....АЗЖАРГАЛ ДАРГА НХРТ АЖИЛТ ЕРӨӨЕ.....ЭНДЭЭС ХАРАХАД ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД АВИЛАГАТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ...У.ХҮРЭЛСҮХ ЕС,...Л.ОЮУН _ ЭРДЭНЭ ЕС НАРЫН ШИНЭЧИЛСЭН....АТГ АЖИЛЛАЖ Л БГАА ЮМ БНА ДАА....ОВООД ОО...МУНДАГ. ...ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ АВИЛАГАЧИД ГЭСЭН ХАМТРАН ХУЛГАЙЛАГЧИД ГУТААН ДОРОМЖИЛСОНООС НААД АЖЛУУД ЧИНЬ НЭР ХҮНД НЬ ГАЗАРТ УНАСАН ШҮҮ.....АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙЖ АМЖИЛТ ИХ ГАРГААРАЙ.. ..ХӨГЖЛИЙН ТУШАА БОЛЖ ИРСЭЭН ЭНЭ АВИЛГАЛ.....ОДОО САЙХАН БОЛОХ ЮМ БНА ГЭСЭН ИТГЭЛТЭЙ БНА.......НААД АЖЛЫГ ЧИНЬ ХҮСДЭГ НЬ ОЛОН Ч ХҮСДЭГГҮЙ НЬ ТҮҮНЭЭСЭЭ Ч ОЛОН НЬ Ч БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮ Й......ГАДААД ДОТООДЫН ТОМИЛОЛТООР ТЭМЦЭЖ БСАН НЬ....АМЬ НАСАА АЛДАХ ЯВДАЛ ХҮРТЭЛ БСАН ГАШУУН ҮНЭН ШҮҮ.....ХУЛГАЙЧ Л ӨОЛ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН Л БОЛ АЛУУРЧИН БДАГ ЮМ БИЛЭЭ......СОНОР СЭРЭМЖ ИЛҮҮДЭХГҮЙ .......ЦУГЛАР

    Хариулах