“Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид иргэд рүү хийн буугаар бууджээ


Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд өчигдөр /2021.12.06/ хамгаалагчид нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн маргаан үүсч иргэд рүү хийн буугаар бууджээ.

Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед усан бууны хаягдалыг олборлохоор уурхайн бүсэд орсон Заамар сумын нутгийн иргэд буюу гар аргаар алт олборлогчид руу хамгаалалтын албаны, ээлжийн ахлах Мөөжиг гэгч нь хэд хэдэн хүн рүү санаатайгаар чиглүүлэн буудаж ноцтой гэмтэл учруулжээ. Хэргийг төв аймгийн Заамар сум, Монгол сов гэх газарт байрладаг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хохирогчдын гэмтлын зэргийг тогтоохоор шүүх эмнэлэгт ханджээ. Улмаар хамгаалалтын албаны ажилтныг галт зэвсэг, хийн буу ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгаалалтын албаны ээлжийн ахлах Мөөжиг гэгч нь “Бүрдэл майнинг” компанийн ТУЗ- ийн дарга Р.Базараагийн бие хамгаалагчийн төрсөн дүү гэх мэдээлэл байна. Гар аргаар алт олборлогчид тус уурхайн усан буу гэх алт угаах төхөөрөмжийг буулгах үед уурхайд бүлэглэн нэвтэрч зохион байгуулалттайгаар дайрч алт олборлодог учраас ийм төрлийн үл ойлголцол гарч хамгаалалтын ажилчид нинжа нарыг буудсан аж.

Энэ талаар "Бүрдэл майнинг" ХХК-ийн удирдлагуудаас тодруулахад:

"Харуул хамгаалалтын компани нь дүрэм журмаараа ажиллаж байгаа байх. Ер нь бол 300 орчим гар аргаар алт олборлогчид уурхайн бүс рүү дайрч, алттай шороог нь дээрэмдэх гэсэн үйлдлийг нь цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж таслан зогсоосон үйл явц л өрнөсөн"  хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.34
    2021/12/09

    Хуулийн дагуу л ажиллаж монгол улсад ГХХ н тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү! хулгайч нарт сануулхад ганцхан цэрэг цагдаа галт зэвсэг хэргэлэх эрхтэй биш шүү хуулинд цагаан дээр хараар товч бөгөөд тодорхой заагаад бичсэн байгаа шүү уншиж судлаарай хүний эд хөрөнгөнд бузар гараа дүрж дээрэм тонуул хийж явж байгаад буудуулж гай болов.

    Хариулах
    • 103.229.121.197
      2021/12/09

      Хаанаас ямар. Аргаар. Тэр. Газраас. Алт. Ухах. Эрх. Авсан. Юм. Бэ басл. Хахууль. Ард. Нь. Байгаа

  • 64.119.16.111
    2021/12/09

    Uurhain bvsrvv haldval tegne shdee uuliin ajil yvagdaj baihad gadaanii ulsuud orvol bvr ersdeltei

    Хариулах
  • 66.181.190.9
    2021/12/08

    huwiin umchid haldwal buudah erhtei

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/12/08

    Компанийн юмыг хууль бус аргаар дээрэмдэж бгаа бол....ҮХЭЖ ГАЙ БОЛООГҮЙ...дээ БАярлах ЁСТОЙ БИЗ ДЭЭ...ХОГНҮҮД ХҮНИЙ , ХООЛ БУЛААГААД ГҮЙГЭЭ ЮУ....

    Хариулах
  • 64.119.23.230
    2021/12/08

    ZUV ZUV ZUV DAVARSAN PSDANUUD BAIDAG

    Хариулах