Э.Энхбатыг онц хэрцгийгээр “ЯРГАЛСАН” Олимпын аварга Н.Түвшинбаярыг ШҮҮХЭЭР боллоо


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн үзсэн бөгөөд энэ нь 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард //2021.04.02 21.00 цагийн орчим/ одоогоос хагас жил гаруй өмнө МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Түвшинбаяр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, маш ноцтойгоор хүнд гэмтээсэн байдаг. Толгойдоо “үхлийн” гэж хэлж болохуйц хүнд гэмтэл авсан Э.Энхбат толгойдоо тоолж баршгүй олон оёдол тавиулсан ч түүнээс хойш ГССҮТ-д ухаангүй байдалтай байсаар БНСУ-ыг зорьсон. Харамсалтай нь одоог хүртэл биеийн байдал нь дорвитой дээрдэхгүй, “үхлийн” ирмэгт байсаар байгаа юм.

Хэрэг гарсан тухайн өдрийн маргааш Н.Түвшинбаярыг цагдаагийн алба хаагчид "Интермед" эмнэлгээс очиж баривчилж байв.

Тухайн үед олон жил нөхөрлөсөн найзыгаа хүн харах аргагүй болтол зодож, амь нас нь дээсэн дөрөөн дээр очтол хүнд гэмтээчхээд өөрөө эмнэлэгт очиж, битүү боолт хийлгэн ухаангүй мэт хэвтэж“жүжсэн” хэмээн Н.Түвшинбаярт дургүйцсэн дургүйцэл сошиал ертөнцөд давлагаалж байв.

Дээр нь Э.Энхбат начны эмнэлгийн төлбөрийг төлөхгүй байгаа талаар түүний эхнэр мэдээлж байсан нь мөн л ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.

Мөн уг хэрэгтэй холбоотойгоор тухайн үед хэргийн газар байсан гэх Засгийн газрын Хэвлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул болон Булган аймгийн ИХТ-ын дарга Б.Гал-Эрдэнэ нараас нэмэлт тайлбар мэдүүлэг авахаар болсон тухай мэдээлэл байгаа юм.

Олон нийтийн хүлээлттэй байгаа сэртхийлгэм энэхүү хэрэг найман сар гаруйн хугацаанд сунжирч байгааг янз бүрийн шалтгаанаар тайлбарлаж, нийгэмд багагүй бухимдал үүсгэж байсан ч ийнхүү шүүхээр дэнслүүлэхээр боллоо.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.115
    2021/12/09

    Иим хүииг олимпиин хороог толгойлуулж бдг жонхуу гж үнэн жонхуурсан новш юмдаа

    Хариулах
  • 121.34.35.193
    2021/12/09

    Ухаан муутай орок тумний хайр даахгуй мал найз эруул саруул болоосой нэгнээ ингэж гэмтээх хар уснаас болж байгаа юм эруул саруул байсан бол ийм зуйл болохгуй байсийн буян даахгуй ийм юмнууд тэр эмчилгээний зардалыг хэл амгуй бугдийн шилжуулээч чамд улс сар болгон монго огч байгаа ш дээ шунал ихэдвэл шулам болдог гэж энэ дээ

    Хариулах
  • 64.119.23.101
    2021/12/09

    Хялбаршуулах юм уу яах юм? Хялбаршуулаад өгөөч ээ.

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/12/09

    за болиж үз наад этгээд чинь хялбаршуулсан аргаар зүгээр тэнсэн харгалзах ялаар л хаачихана битгий тэгэж сүр бадруул

    Хариулах