ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйгээ зодсон иргэний хэргийг шалгаж байна


Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай мэдээлэл байршуулсан.  Тодруулбал, Баянхошууны хөтөлд байрлах автобусны буудал дээр 23-25 насны 3-4 залуу нэг эмэгтэйг зам дээр зодож, хүчээр автомашиндаа суулгаад авч явсан . Үүнийг харсан иргэн машинаасаа бууж очоод болиулах гэтэл жолооч нь “Гэр бүлийн асуудал чамд хамаагүй” гэсэн тухай мэдээлэл цацагдсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтаар эмэгтэйг хүчирхийлсэн залуу нь гэр бүлийн хамаарал бүхий хүн, маргааны улмаас ийм хэрэг болсон нь тогтоогдсон. Хамт явсан хүмүүс нь залуугийн найзууд байсан. Хүчирхийлэл үйлдсэн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхой биш байна. Сонгинхайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.107
    2021/12/11

    Хөдөөнийхнийг яах гэж хот руу сүрэг сүргээр нь оруулж ирээд байна аа

    Хариулах
  • 202.9.46.67
    2021/12/11

    Авгай нарыг зүгээр байхад нь зодоод байна гэж байхгүй л дээ. Зарим авгай нар өөрсдийн буруутай үйлдлээсээ болж нөхөртөө зодуулдаг.

    Хариулах
  • 64.119.20.124
    2021/12/09

    Ингэж нэгнээ балбаж нүдэн хамт бхаар салаач дээ. Эргүүтэж нэгээ дарамталж эвдлээд нэг шороонд нэг шоронд ортол тулсан асуудал дэвэргэж үр хүүхдийнхээ нулимсыг барах гэсэн ахархан бодолтой бхаар салаад үр хүүхдээ наана цаана гэхэд мэнд мэлтийж тэвдээд ирэх үед тосоод зөвлөлдөх хүн болоод бж бай л даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж зодуулж нүдүүлэн цуг бхдаа үр хүүхдээ хүртэл та нарын төлөө би зодууллаа нтр гэсэн насан туршийн дарамтаар сэтгэл зүйг гэмтээж бхаар дуугүй салчихаач.

    Хариулах
    • 192.82.91.244
      2021/12/11

      yag unen

  • 24.144.226.88
    2021/12/09

    зөв баярлалаа

    Хариулах