Б.Бат-Эрдэнэ: Стандартын тоог бууруулах шаардлагатай, 20 жилийн босго давчихсан стандартууд амьдрал нийцэхгүй байна

С.Гандэлгэр
Өчигдөр 14 цаг 16 минут

6000 гаруй стандарт байгаа. Стандартын тоог бууруулах шаардлагатай гэж харж байгаа. 1992 оноос хойших энэ стандартууд эхнээсээ 20 жилийн босго даваад эхэлчихлээ. Ний нуугүй хэлэхэд 20 жилийн өмнөх стандарт нийцэхгүй байна. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж үзэж байгаа. Жишээ нь татварын хууль 15-16 жилийн өмнөх хууль. Шинэчилсэн найруулга ирэх онд яваасай гэж хүсч байгаа. 2016 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл зөрчилтэй байгаа НӨАТ-ны тухай хууль гэж байна. Тухайн үедээ далд эдийн засгийг ил гаргах зорилготой байсан байж болно. Хөшүүрэг байсан байж болно. НӨАТ-ын сугалаа гэх мэт. Өнөөдөр бид нар дүгнэлт хийгээд үзэхэд далд эдийн засгийг бий болгож байгаа хууль чинь өөрөө НӨАТ-ын тухай хууль болчхоод байна шүү. Энийгээ бид нар маш сайн харах ёстой, нэмэлт өөрчлөлт орох ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байгаа. Бидний хэлдгээр тендерийн хууль. Энэ хууль хяналт тавьдаг хоёр субъект байдаг. ШӨХТГ, Сангийн яам...

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг ШӨХТГ-т хэлэлгүйгээр өнөөдрийг хүртэл авч явж байна. Бид нар саяхан шинэчилсэн найруулга явж байгааг нь мэдсэн. Мэдсэн даруйдаа тухайн шинэчилсэн найруулгын төслийг нь гуйж байж авлаа. Би бодит үнэнийг л хэлж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа ингэж явах ёсгүй гэдэг утгаараа хэлж байгаа. Яагаад бүхэл бүтэн хяналт тавьдаг субьектэд мэдэгдэлгүйгээр тендерийн хуулийн төслийг явуулаад байдаг юм. Авсан даруйдаа тус төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. ШӨХТГ-т санал гомдол гаргасан хүмүүстэй хам хэлэлцүүлэг хийсэн.  Маш их зүйл дээр санал гомдол хэлсэн. Болохгүй агуулгууд энэ хуулийн төсөлд байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Өчигдөр АТГ-ын зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хуулийн төсөлтэй холбоотой зүйл ярьж байна. 2022 оны 1-р улиралд багтааж  батлах ёстой гэдэг юм ярьж байна. Бид нарт цаг хугацаа үлдээгүй юм байна лээ.

Одоо бид нарыг баасан гарагт багтааж санал аа өг. Одоо бид нар хуулиа “боолоо” гэж байгаа юм. Ийм байдлаар хуумгай хууль хийхгүй гэдгийг бид нар хэлж байгаа. Ерөнхий сайд өчигдөр АТГ дээр болсон хэлэлцүүлэг дээр хэлсэн. Монгол Улс хуулийг маш хурдан хугацаанд баталж байна. Батлаад гурван сарын дараагаас дахиад энэ хууль агуулга нь биш байж гэдгийг ойлгож байна гэж байна энэ чинь одоо юу гэсэн үг вэ ?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна