/2021.12.10/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан дараах эмнэлгүүдээс үйлчилгээ авах боломжтой. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, E-Health программ ашигладаг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 126 өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг авах боломжтой" гэв.
E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын дараах 9 үйлчилгээг авч болох аж. Үүнд,
1. Цаг авах, эмнэлэг, эмчээ сонгох. Өнөөдрийн байдлаар 1700 хүн энэхүү үйлчилгээг ашиласан байна.
2. Заавал өөрийн биеэр очих шаардлагагүйгээр шинжилгээний хариугаа авах
3. Эрүүл мэндийн гэрчилгээ
4.Вакцины гэрчилгээ
5.Эмнэлгийн магадлагаа
6.Эрүүл мэндийн даатгалын лавлагаа авах. 2016 оноос хойш ЭМД-аа бүрэн төлсөн иргэд даатгалын лавлагаагаа харах боломжтой.
7.Дархлаажсан иргэдийн QR кодыг авах. Өнөөдрийн байдлаар 550 мянга гаруй хүн энэ үйлчилгээг ашигласан байна.
8. Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас
9.Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг E-Mongolia нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Ирэх долоо хоногоос иргэдэд олгох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.188
Хувийн эмнэлгүүдээр нийгмийн даатгал төлдөг иргэд үйллүүлмээр бна.
Хариулах202.126.90.156
Хөдөө сумын иргэн өмнө нь эмчид үзүүлээд шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна.Аймагт шинжилгээ өгөхийн тулд сумаасаа 13А маягт авна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт цаг авна. Эмчдээ үзүүлнэ. Маргааш нь шинжилгээгээ өгнө. Арай л их шат дамжлага уу???
Хариулах203.91.115.53
13 р маягтаа болих хэрэгтэй Иргэн өөрөө эмлэгээ сонгох нь зөв
Хариулах