Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар мэдээллээ.
Уг захидалд "Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй" гэжээ. Ерөнхий сайд "Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай" гэж хэллээ.
Түүнчлэн, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож буйг дурджээ.
"Рио Тинто" компаниас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.27.142
Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлаад, дахин шинээр гэрээ байгуулаагүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол Рио Тинтогийн ээлжит ов мэх. Оюутолгойн гэрээнд АМНАТ-ыг эрс нэмэгдүүлэх, экспортын татварыг эрс нэмэгдүүлэх, дээр нь нэмээд ашгийн татвар авдаг болвол дэлхийн уул уурхайн жишиг гэрээнд дөхөж очиж байна гэж үзэж болох юм. Усан тэнэг үхэр Монголчууд Рио Тинтогийханд хууртаж ханахгүй юмаа. Цаашид 100 жил хууртаад хоосон ухсан нүхтэй хоцрох нь дамжиггүй юмаа.
Хариулах