“Тод каннам” эмнэлгийн захирал, эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

2021/12/13

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. 


Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.234
    2021/12/13

    мэдээж хамааралтайгро сайхны хагалгаа хиидэг ер нь хувиин эмнэлгүүд яаралтай арга хэмжээ авах тал дээр дутуу дулмаг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ яагаад ч чаддаггүы юм билээ эмч нар нь ч тавиад туучихдаг юм

    Хариулах