НӨАТ-ын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 19-нд явагдана

Х.Есү
2021/12/13

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2021 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа арванхоёрдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна