СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж нэг иргэн амиа алджээ

2021/12/14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж  нэг хүн амиа алджээ.

Гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:20 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн таван ханатай гэр, иргэн Н-ийн гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ.

Уг гал түймэрт 30 настай эрэгтэй өртөж амиа алдсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна