СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас баржээ

19 цаг 32 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан. Цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж 4 настай эрэгтэй Б 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна