NASA-гийн сансрын хөлөг анх удаа нарны агаар мандалд хүрчээ

Х.Есү
20 цаг 39 минутын өмнө

АНУ-ын Сансрын агентлаг NASA-гийн хөлөг удаа наранд “хүрсэн” тухай тус байгууллагын судлаачид өчигдөр Америкийн Геофизикийн Холбооны хурал дээр зарлажээ.

Нарыг судлах "Parker" сансрын хөлөг нарны атмосфер буюу нарны титмийн захад хүрсэн байна. 

"Parker" нарны хэт халуун хэмийг тэсвэрлэснээс гадна хэрэгтэй мэдээллийг цуглуулсан гэж NASA-гаас мэдэгдсэн. 

Энэхүү үйл явдлын мэдээллийг PSP хөлгөөс татаж авахад хэдэн сарыг, дараа нь боловсруулахад дахиад хэдэн сарыг зарцуулсан тул одоо нийтэд зарлаж байгаа гэж мэдэгджээ.  Шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрсэн гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна