“Жигүүр Гранд” 170 гаруй айлын ордерийг банкны барьцаанд тавьж ХОХИРООЖ байна гэв
“Жигүүр Гранд” группийн “Парк Вью” хотхоны оршин суугчид төлбөрөө төлсөн ч удаан хугацаанд байрныхаа гэрчилгээг шилжүүлж авч чадахгүй байгаа тул шүүхэд хандахаа /2021.12.15/ мэдэгдлээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Парк Вью” хотхоны 170 гаруй айлын төлөөлөл энэ оны 12 сард багтаан гэрчилгээгээ өгөхыг шаардаж холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэв.
Энэ үеэр зарим оршин суугчид байрныхаа ордерыг өөрсдийн нэр дээр шилжүүлж чадахгүй 4-5 жил болж байгаагаа хэлж байлаа.
Иргэдийн хувьд байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн. Гэвч худалдаж авсан орон сууцны гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм.
Мөн сүүлийн үед Жигүүр гранд групп “Шүүхээр яв, цагдаад ханд” гэх хүртэл хариуг өгдөг болсон нь оршин суугчдын хувьд тэмцлийн хэлбэрт шилжихээс аргагүй нөхцөлд хүргэж байна гэсэн юм.
Оршин суугчдын зүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст 112 хүний гарын үсэг бүхий өргөдлөө өгсөн байна. Шаардлагад дурдсан хугацаанд иргэдийн гомдлыг барагдуулахгүй бол суулт зарлах, цаашлаад хэвлэлийн хурал хийх хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.90
Одоо ч бид гэрчилгээгээ хүлээгээд тэд дуусдаггүй маргааш яриад сууж байна. Худлаа гээд байгаа нь 77770784 Борлуулалтаас нь асуу даа
Хариулах202.126.88.231
Buh buruun HHBankind baigaa uchiran asar ih hemjeetei baritsaa avchaad ene heden ailiin orderiig n gargaj uguhgui baigaan bsnktsi holbootoi shuu hangalttai bsritsaa baisaar bsitsl ingej hund surtsl gargsj baigaan dhuud banktai holbootoi
Хариулах202.55.188.103
Ичгүүртэй юм аа. Ийм том компани ийм бхаар одоо юу ч гэх вэ дээ. Баттөрийн Халиунаа та ичих хэрэгтэй шүү. Хүүхдүүдээ ядаж бодоод зөв амьдрах хэрэгтэй дээ.
Хариулах202.21.108.59
Жигүүр гранд компани Баттөрийн охин Халиунаа захирал болсноос хойш өөдлөхөө больсон. Ажилтангууд нь асар муухай ааштай бүдүүлэг болсон. Дампуурах байх.хурдан гэрчилгээгээ авах минь.
Хариулах59.153.114.172
Жигүүр Грандаа гэрчилгээгээ өгөөчээ
Хариулах59.153.114.127
Ингэж хүмүүсийг хохироож болохгүй шүү дээ. Танай компанийн нэр хүндэд итгээд л байр худалдан авсан байгаа шүү дээ. Нэр хүндээ бодохоо больсон компани юм уу?
Хариулах192.82.83.101
COMPANI DAA BISH BANKIND IKH UCHIR BI DEE ENE TOM TUSULIIG KHEREGJUULEKH GEJ ASAR ZEELIIN ERSDEL KHULEEJ BAIJ TUSULIIG AMJILTTAI CHANARTAI DUUSGAJ BGAA .UNDESNII UILDVERLEGCH BUKH L COMPANIUD BANKNII BARITSAAND BGAA NI UNEN SHUU DEE
Хариулах66.181.161.22
Zuv
Хариулах202.179.25.82
uu kuurkii. iu bolood bainaa. huleegeed l baisan
Хариулах66.181.169.162
JG neree bolio Park View hothonii ard irgediig hohirooj bna
Хариулах