П.Анужин: Электрон тамхины хэрэглээ улам залуужиж, хэрээс хэтэрч байна

17 цаг 52 минутын өмнө

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин тамхины импортын зөвшөөрөл чөлөөтэй , цаашлаад ямар нэгэн албан зохицуулалт байхгүй байгаа нь гол асуудал гэдгийг онцоллоо. 

Тодруулбал; Олон төрлийн жимсний амт үнэртэй электрон тамхи улам залуужиж насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл хаа хамаагүй татаж байгаа нь  хорт хавдарын эхэн шат болж байна гэлээ. Электрон тамхи нь  зах зээлд гарахдаа  тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулагдсан хэмээн гарч ирсэн. Гэвч тамхины хяналтын тухай хуулинд тус бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй байгаа нь аюулд хүргэх зүйл гэдгийг ойлгуулахад бэрхшээлтэй болж байгаа юм. 

Электрон тамхины хэрэглээ ихсэж байгаа нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байна. Үйлчилгээний газар, гудамж талбай гээд хаа сайгүй хэрэглээ болсон нь насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд ямар ч хоргүй мэт ойлголтыг төрүүлж байна. 

 Улсын их хурлын гишүүд 2021 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүнд бид электрон тамхийг хуульчлах санал оруулсан гэлээ. Мөн импортын бараа бүтээгдэхүүнд төрөөс зөвшөөрөл өгөхдөө ямар нэгэн албан зохицуулалтгүй өгч байгаа нь электрон тамхины хэрэглээнээс харж болохоор байна гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.153
    15 цагийн өмнө

    new zealand 2007 onoos hoish turson buh irgenee tamhigui bailgah gwj huuli batalsan.

    Хариулах