Ш.Энхийн-Од NCAA-ийн нэгдүгээр дивизоны багт тоглох Монголын анхны тамирчин боллоо

С.Гандэлгэр
16 цаг 17 минутын өмнө

МУГД Ц.Шаравжамцын отгон хүү Энхийн-Од АНУ-н 1-р дивизионд харъяалагддаг хэд, хэдэн багаас тэтгэлэгийн санал авч байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр шийдвэрээ  гаргаж  Дэйтон их сургуулийг сонгосноо албан ёсоор зарлалаа.

Дэйтон их сургууль нь NCAA-н нэгдүгээр дивизоны сургууль юм.

 Монгол хүн  анх удаа NCAA-н нэгдүгээр дивизоны сургуулиас тэтгэлэгийн санал авч байгаа нь түүхэн агшин болж байна. Дашрамд дурдахад Ш. Энхийн-Од нь  Ратгерс, Дейтон, Провиденс, Ийстерн Вашингтон тэргүүтэй томоохон  их сургуулиудаас сонголтоо хийжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна