ОБЕГ: Үүрэг чиглэл өгсөн албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлсөн, талийгаачийн ар гэрээс уучлал хүсэж байна

Х.Есү
14 цаг 8 минутын өмнө

Онцгой байдлын алба хаагч албан бус үүрэг гүйцэтгэх явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан билээ.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Онцгой байдлын 63 дугаар ангийн албан хаагч аяны самбар буулгах явцдаа харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн гэргий болон ар гэрийнхнээс нь уучлалт хүсэж байна. 

Тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн нийслэлийн онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ноогдуулсан, самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэл албанаас түр хугацаанд түдгэлзүүлсэн байгаа" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.97
    4 цагийн өмнө

    Уучлал гуйх багадна шүү...

    Хариулах