ШӨХТГ нийслэлийн гүүрэн гарцны цахилгаан шатны асуудалд анхаарч буй талаар мэдээллээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа цахилгаан шаттай гүүрэн гарц байгаа ч тэдгээр нь ажилладаггүй, явган шат нь гулгаа их байгаа талаар бичжээ.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цахилгаан шаттай нийт дөрвөн гүүрэн гарц байгаа аж.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Лифт нь ажиллахгүй, дээрээс нь явган шат нь гулгаа ихтэй байна. Хөгшид байтугай залуус ч халтирч унамаар юм байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана.
Улаанбаатар хотын хамгийн анхны гүүрэн гарц "Бөмбөгөр" худалдааны төвийн зам дээр байрладаг бөгөөд 2013-2015 онд өвлийн улиралд ажиллаж байсан гэж тендерт оролцогч компани мэдэгдсэн. Түүнээс хойш эвдрэл гэмтэл олон гарсан. Улирлаас үл хамаарч ажиллуулах хэрэгтэй. Арчилгаа, ашиглалтыг хариуцаж чадахгүй бол бизнес аж ахуйн нэгжүүдэд шилжүүлчихвэл бараг сайн арчлаад аваад явчих байх. Иргэдийн тулгамдсан асуудлын нэг болсон энэ асуудлаа яаралтай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад санууллаа. Араас нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шахаж ажиллана" гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.24
Сансарын хойд гүүрэн гарц шиг гарц бариач ээ гэж ард иргэд хүсэж байна шүү
Хариулах202.9.46.24
Сансарын хо
Хариулах202.9.46.103
Saihan tsavchina sh dee
Хариулах64.119.20.10
Бөмбөгөрийн лифт анхнаасаа огт яваагүй! Хийсэн хүмүүс нь хулхидахыг үзүүлсэн дээ
Хариулах103.26.195.60
120 мянгатын буудал дээр бас гүүрэн гарц лифт нь ажиллахгүй шат нь их өндөр явахад маш хэцүү!!!!
Хариулах192.82.89.206
УБ хотод баригдсан бүх гарцуудын шатны гишгүүрийн алхам нь өндөр нь 15 см байх ёстай байтал 18-20 см -ийн өндөртэй хийгдсэнээс хөл муутай настай хүмүүс өгсөхөд маш хэцүү зүтгүүлдэг, уруудхад бүр хэцүү дандаа тэвхэрч буудагаас хальтарч гэмтэх аюултай учир энэ шатнуудыг бүгдыг буулгаж дахин хийх хэрэгтэй бна
Хариулах