Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулиар нийтийн сонсгол хийнэ

3 цаг 13 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Нийтийн сонсголын тов тогтоох, нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Д.Ганбат нарын нийт 37 гишүүнээс Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргасан. Үүний дагуу Нийтийн сонсголын тов тогтоох, Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах нийтийн сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат шинэ жилийн уур амьсгал орж бүх нийтийн анхаарал баярт чиглэсэн өдөр бус он гаргаад нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргаж байсан юм. Гэвч түүний санал дэмжигдсэнгүй. Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай Байнгын хорооны тогтоолд ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар, нийтийн сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилохоор тусгажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна