Дотоодод 280, зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдлээ

Х.Есү
2021/12/16

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 194, орон нутагт 86, зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,446 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1045
  • Хүндэвтэр-1332
  • Хүнд-348
  • Маш хүнд-45 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна