Өнөөдөр /2021.12.16/ Пара-Таеквондогийн ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон таван тамирчин эх орондоо ирлээ. Тус тэмцээнээс манай тамирчид нэг алт, нэг хүрэл, шагналт байранд орсон гэх бахдам амжилттай оролцсон бөгөөд хүрэл медаль хүртсэн Х.Энхтуяатай хэсэг хором ярилцсаныг хүргэе.
Х.Энхтуяа: "Энэ бол ганцхан ДАШТ биш бүхэл бүтэн Токио 2020 гэдэг 5 жилийн циклийн хаалтын ажиллагаа байлаа. Таван жилийн хөдөлмөрийнхөө хаалтын ажиллагааг хийж, миний хувьд алт, мөнгө, хүрэл гэсэн дэлхийн хос медальтан болоод ирлээ. Эрэгтэй тамирчин Г.Болор-Эрдэнийн маань хувьд дэлхийн таван удаагийн аварга гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Энэ сайхан багш, дасгалжуулагч, хамт олонтойгоо яваад амжилтаа түүчээлээд ирлээ.
Миний хувьд зургаан жил -49 кгд тулалдаж байсан. Өөрийгөө -47 кгд орчихно гээд жаахан бардам байсан боловч тэмцээний жин бол тэмцээний жин л байдаг гэдгийг яс махандаа мэдэрлээ. Биеийн байдлын асуудлаас болоод ерөнхийдөө 100 хувь гүйцэтгэж чадсангүй. Энэ бол төгсгөл биш, зогсоол биш, энэ бол дөнгөж эхлэл. Миний хувьд би алтын дайтай хүрэл медалийг биеийнхээ ерөнхий байдал сульдсан, өдсөн байсан ч гэсэн үүнийгээ даван туулж авч чадсандаа бахархаж байгаа. Энэ бүх амжилтын ард ард түмэн минь байгаа шүү."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна