О.Батбаяр: Омикрон хувилбарт нус гоожих, найтаах, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна

Х.Есү
2021/12/17

Эрүүл мэндийн яамнаас Ковид19 халдварын шинэ хувилбар болох омикрон хувилбарын талаарх мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр:  "Одоогоор омикрон хувилбар 88 оронд тархаад байна. Энэ хувилбарын халдварлах түвшин хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон. Түүнчлэн ДЭМБ вакцины нэмэлт тунг эсэргүүцэхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Манай улсын хувьд бэлтгэлээ базааж байна. 

Их Британд эхний нас баралт бүртгэгдсэн. Халдварын тархалт ч эрс өссөн байна. Лондон хотод шинэ хувилбарын улмаас иргэд гэрээсээ гарахгүй байгаа. 

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад богино хугацаанд хуваагдан олширч байгааг дэлхийн эрдэмтэд нотолсон. Халдварлах чадвар өндөр байгаатай холбоотойгоор уушгины эд эсэнд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстад нэвтэрч олширч байна. 

Тиймээс нус гоожих, найтаах, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна. Танд томуу төстэй ийм шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүү омикрон хувилбарын шинж тэмдэг болохыг дэлхийн эрдэмтэд мэдээлж байна. Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэж болохгүй. 

Манай улсад өвлийн улирал тохиож буй учир өвчлөл хөнгөн байх магадлал бага. Дельта хувилбараар өвдсөн иргэд дахин омикроноор өвдөх эрсдэл өндөр байна. Шинэ хувилбараас сэргийлэх гол аргыг гуравдугаар тун гэж олон улсад үзэж байна. Улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байгаа ч манайх цөөн хүн амтай, хоёр л улстай хиллэдэг нь давуу тал юм. Шинэ хувилбар дотоодод бүртгэгдээгүй учир хилийн хяналтыг сайжруулж чадвал сэргийлэх боломж байна. Үүний тулд иргэд гадагшаа явахгүй байх хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.18
    2021/12/18

    Энэ их өвчний үед гадаадруу тэнэхээ болимоор байна. Энэ тэнэмүүд л халдвар авчраад байгаа шүү дээ. Эх орондоо байж чадахгүй бол явах гэж байгаа орныхоо иргэн болохыг зөвлөж байна. Бас гадаад эрчүүдтэй холбоотой бүх хүмүүс зайлах хэрэгтэй. Яагаад гэвэл эрлийз хүүхэд гаргаж улсын удмын санг бохиртуулж үндэстэн устах аюулыг бий болгож байнаа. Үнэн үг бичсэн намайг битгий үзэн ядаарай. Аль ч улсын иргэд эрх чөлөөтэй ч гэсэн өөрийн иргэдтэйгээ л гэр бүл болдог. Тэд манайхаас олон хүнтэй монгол 3 хан сая хүнтэй . Бараг тал хувь нь эрлийзжээд байна 100 гаад орны хүмүүстэй гэр бүл болсон байна. Хөрөнгөнд шуналгүй эрүүл сэтгэлгээтэй аав ээжүүд минь үр хүүхдүүддээ сайн хэлж ойлгуулах хэрэгтэй.

    Хариулах