​Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг энэ сарын 23-наас явж эхэлнэ

Х.Есү
2021/12/18

2020 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод байсан билээ. 

Тэгвэл энэ сарын 23-наас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.207
    2021/12/20

    Хил хаалттай байхад вагон явуулж ч яах билээдээ.

    Хариулах