Дэрэн клубыг солонгос хоолны Юна ресторан дэмжин ажиллаж байна

Х.Есү
2021/12/18

Хөлбөмбөгийн Дэрэн клубийн нэгдүгээр баг энэ жил Үндэсний дээд лигт дэд байр эзэлснээс гадна 18 хүртэлх насны баг нь Залуучуудын цомын аваргаар тодорсон. 12 болон 14 насны багууд  Европыг зорьж Боруссия Дортмундын баазад бэлтгэл базаан, Барселонагийн академийн багтай тоглосон зэрэг олон амжилтаар дүүрэн 2021 оныг үдэж байна. 

Тэгвэл тус клубийн нэгдүгээр багийг түүхэн амжилттай улиралд нь солонгос хоолны Юна сүлжээ ресторан ивээн тэтгэж хамтран ажиллажээ. 

Юна солонгос хоолны сүлжээ ресторан нь 2016 оноос эхлэн Солонгос хоолны чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 салбар ресторан, европ хоолны чиглэлээр Гранд Циркүс ресторан паб гэсэн нийт 7 салбартайгаар амжилттай ажиллаж байна. Тэд Монгол улсдаа дундаас дээш зэрэглэлийн рестораны стандартыг тогтоохын төлөө чармайн ажиллаж байгаа бөгөөд Монгол тогооч Монгол хүндээ цэвэр ариун сэтгэлээр хоол хийн үйлчилж, тогоочийн ёс зүй хэм хэмжээг өндөрт өргөн ажиллуулахыг зорьдог байна.

Мөн тогооч нарынхаа ур чадварыг улам баталгаажуулах зорилгоор А зэрэглэлийн тэмцээнд байнга оролцуулдаг төдийгүй 2018 оны Нийслэл хотын “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” -аар шалгарсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна