Ч.Отгочулуу: Алт, зэс дээр суурилсан крипто валютууд гарах нь монголын эдийн засгийг дэлхийтэй холбоход их чухал

2021/12/20

Алт, зэс дээр суурилсан крипто валютууд гарах нь монголын эдийн засгийг дэлхийтэй холбоход ихээхэн  чухал болохыг эдийн засагч Ч.Отгочулуу онцоллоо.

Тэрбээр "Дэлхий даяар инфляци өндөр байна. Тэгэхээр дэлхийн инфляци бол Монгол Улсад импортлогдож орж ирэх нь тодорхой боллоо. Ирэх жил инцляци багагүй байх дүр зурагтай харагдаж байна. 

Тухайлбал, иргэн хүн 100 сая төгрөгтэй байлаа гэхэд бодитоор инцляцид 20 хувь болоод өсчихвөл иргэдийн 100 төгрөг бодитоор 80 төгрөг болж өртөг нь буурч байгаа юм. 

Тэгхээр инфляцийн аюулаас хадгаламжийн эсвэл хөрөнгө оруулалтын, мөнгөнийхөө үнэ цэнийг хамгаалах хамгийн зөв хэрэгсэл бол нэгдүгээрт, алт байгаа. 

Хоёрт, дэлхий даяар биткойн, итирүм гээд крипто валют иргэд аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчид үнийн өсөлтөөс өөрийгөө сэргийлж даатгаж байгаа нэг элбэр байгаа юм. Уламжлалт аргаар бол алт инфляцийн эсрэг хамгийн том хамгаалалт байсан.

Ирээдүйд дэлхий даяар крипто валют руу нэлээн их орох тодорхой нь байна.
Тэгэхээр аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгал гэж зарим яриад байгаа. Энэ дэлхий даяар явагдаж байгаа дижитал шилжилтийн үед алт, зэс зэрэг  газрын ховор елемэнт дээрээ суурилсан ийм крипто валютууд гарах нь монголын эдийн засгийг дэлхийтэй холбоход их чухал цоо шинэ зүйл юм. 

Ингэснээр монголын баялаг үнэ цэнэтэй болно. Энэхүү крипто валютийг эзэмшиж байгаа хүмүүсийн үнэлгээ өсөх давхар давхар ач холбогдолтой байгаа юм" гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.stockchain.mn/




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна