Б.Бадамцэцэг "Нийслэлийн шилдэг залуу"-гаар тодров

Х.Есү
2021/12/20

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав.

Энэ удаагийн шилдэг залууг шалгаруулах үйл ажиллагааны хоёрдугаар шатны шалгаруулалтад 57 материал ирснээс дараах есөн залууг 2021 оны шилдгээр тодруулжээ.

"ШИЛДЭГ ЗАЛУУ" ШАГНАЛЫГ:

  • Хотын соёлыг түгээгч Л.Лхагважаргал
  • Спортын түүчээ Б.Бат-Оргил
  • Уран бүтээлч Г.Алтандуулга
  • Инноваци-шинийг санаачлагч Т.Мөнхбаяр
  • Хүмүүнлэгийн үйлстэн  Б.Бадамцэцэг
  • Ногоон хөгжлийг дэмжигч Я.Энхбаатар
  • Энтрепренер Ж.Ганхуяг
  • Нийгмийн салбарын манлайлагч Н.Булгантамир
  • Төрийн албан хаагч Х.Алтаншагай нар хүртэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна