Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2021.12.20/-ны болж, шийдвэрээ таницлууллаа.
Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнийг намын даргаар сонгох үйл явц болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.
Харин нөгөө талын АН-ын даргаар М. Тулгатыг бүртгүүлэх хүсэлтийг С.Эрдэнэ Дээд шүүхээс буцаан татсан гэх мэдээлэл байгаа нь анхаарал татаж буй.
Энэ талаар бид тодруулан мэдээлэх болно. Ямартай ч хоёр даргатай яахаа мэдэхгүй байсан АН энэ удаад нэг ч даргагүйн зовлон дунд үлдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.205
АН гэдэг юм чинь аль эрт устгагдсан шүү дээ. Одоо тийм нам байхгүй.
Хариулах