НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зөвшөөрөл болон ашиглагдахгүй байгаа, ач холбогдлоо алдсан тушаал, захирамж, тогтоолтой холбоотой асуудлаар НИТХ-ын хурлын үеэр ярьсныг хүргэж байна.
"Зөвшөөрөл гэдэг утгаар нь биш бүртгэдэг систем рүү улс даяар оръё гээд байгаа. Хамгийн гол нь стандарт нормоо биелүүл гэдэг шаардлага. Тэр нь хууль дээр байгаа учраас, агуулгыг оролдсон өөрчлөлтүүд байна. Жишээлбэл 9.3 зөвшөөрөл эзэмшигч гэдэг нь байгууллага ААН нэгэнт улсын бүртгэлд бүртгүүлээд эрх нь хуулиараа нээгдчихээд байгаа болохоор.
Манай журам дээр өнөөдрийг болтол Засаг дарга хийгээд л явж байгаа. Сая нээхэд чинь энэ журмаа барьж байгаад л хариуцлагын гэрээгээ хийгээд л явж байгаа. Сайжруулах зүйл дээр Засгийн газрын 12-р сарын 1-ний өдрийн 62-р тэмдэглэл дээр маш тодорхой ирсэн байгаа. Засаг дарга, ИТХ бүгд маш яаралтай ажиллах олон зүйл байгаа. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоол, ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа, хууль өөрчлөгдчихөөд байхад нэмэлт өөрчлөлт ороогүй ч гэдэг юм уу энэ ажил дээрээ хэдүүлээ шуурхайлж орох хэрэгтэй байна. 2022 оны 1-р сарын 1-нээс хэд хэдэн хууль тогтоомжийн шинэ заалтууд мөрдөгдөнө. Дээр нь нэгжийн хууль бүхэлдээ шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлнэ. Зарим зүйл заалтууд нь шинээр орж ирдэг, шилжсэн, байхгүй болсон гэх мэт."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна