Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус ШАТСАН ноцтой хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, "Автобус шатаж буй дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюндэй загварын автобусны доод эд анги шатаж байсан. Аврагчид галыг 10 минут ажиллан унтраасан. Галын дүгнэлт хараахан гараагүй байна" гэв.
Харин иргэд, зорчигчдийг эрсдэлд оруулсан уг ослын талаар Нийслэлийн тээврийн газрын Хэвлэлийн төлөөлөгч А.Оргилсайханаас тодрууллаа.
- Автобусанд ямар шалтгаанаас үүдэн гал гарсан юм бол. Хуучин автобуснууд иргэдийг аюултай нөхцөл байдалд хүргэж байна гэх хардлага бий?
-Гал гарсан автобус "Эрдэм Транс” ХХК-ийнх байсан. Тухайн автобусны хувьд өглөө нь техникийн үзлэгтээ орсон байсан. Галын дүгнэлт гараагүй байгаа учир шалтгаан, нөхцөлийг ярихад эрт байна. Азаар хүн гэмтэж бэртээгүй байна.
2010 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол Улсад орж ирсэн. 2021 оны 10 сарын 23-нд оношилгоондоо орсон юм билээ. Цаашид уг автобусыг үйлчилгээнд явуулахгүй.
.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.193.69
2010 онд үйлдвэрлэгдээд тэр газраа үйлчилгээнд явж дуусаад актландсан хог 18 онд оруулж ирээд УБ ын иргэдийг эрсдэлд оруулж байгааг Хил гааль мэргэжлийн хЯналтынхан мэдэхгүй л байна уу. Хувийн автобус бааз нэрээр хүн суулгах байтугай кузэвээ өрай ядан мөлхөж байгаа сэгнүүдийг харахгүй байна уу. Хотын тээврийхээн. Хуйвалдаж төсвийн мөнгийг идэгчидээс салгаад өгөөсэй бурхан минь!!!!
Хариулах66.181.161.98
Хдн сайхан шинэ шинэвтэр автобус оруулаад ирж чдхгү арачёгүй ч юмдөө чааваас гж үе үеиин хотын дарга нар гж арчаагү ллрууд бхимдаа мөнгө идхээ л бдно гзр зарж авилгал авч баяжхаа л бдно
Хариулах