Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэх дүгнэлтээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд буй.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
Н.Түвшинбаярт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.153
hvnii amind hvrsen hvniig nasaar suulgasanch bagadana
Хариулах113.118.24.242
Ийм ялгавартай ял огдогоо больмоор юм мань мэт ардын хуухэд ингээд хун зодсон бол 20 жил огно доо яацан хууль хуульчид гэж ийм байдаг байна
Хариулах24.144.226.88
араатан дурак юмаа
Хариулах150.129.142.43
Архи архи
122.201.31.152
араатан
Хариулах