Говь-Алтай аймгийн Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

С.Гандэлгэр
2021/12/23

Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд орших Яргайт хэмээх газарт өнөөдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт 05:24 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна