Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд олон улсад зарим вакциныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болох талаар мэдлээллээ.
Тэрбээр "Европын Холбооны Улс болон АНУ-д зорчиход коронавирусийн эсрэг вакцины хоёр тун буюу Pfizer вакцин шаардсан иргэд өөрсдийн хүсэлтээр дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.
Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн учраас Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна