Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл өнөөдөр хуралджээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Иймд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байгаа тухай Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.117.58
энэ гадуур тараагдаж таригдсан биз дээ ямар шалтгаанаар буцаан татав , хийлгэсэн хүүхдүүд нь яах вэ
Хариулах